Туслах цэс

Болор алдаа шалгуур

Хууль дүрэм

Болор дуран 2.0 программ нь албан ёсны зохиогчийн эрх бүхий үндэсний бүтээгдэхүүн бөгөөд монгол хэл судлаач эрдэмтэд, МУИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг нь монгол хэлний зөв бичих дүрэм талаасаа баталгаатайг илэрхийлэх юм.

Программын үгийн сан нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд гаргасан “Монгол үсгийн дүрмийн толь” болон Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны 01 дугаартай тогтоолд (“Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох тухай” ) багтсан "Олон хувилбар бичлэгтэй үгсийн журамласан жагсаалт", мөн МУИС-ийн доктор Э.Мөнх-Учралын бүрдүүлсэн язгуур үгсийн сан зэргээс бүрдэнэ. Энэхүү санг Болорсофт ХХК-ийн хэл шинжлэлийн багийнхан одоог хүртэл баяжуулсаар байна.

Доорх холбооснуудаас монгол хэлтэй холбоотой дүрэм, тогтоолтой танилцаж болно.

Дээрх тогтоолуудаас гадна Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны доктор, профессор Ш.Чоймаагийн 2014 оны 5 дугаар сарын 16-нд өгсөн саналаар УИХ-аар 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр батлагдаж “Монгол хэлний тухай хууль” батлагдсан болно.

Тус хуулийн 19.1.1-д олон нийт монгол хэлний зөв бичих дүрмийн хэм хэмжээг чанд баримтлах, 15.1.3-д зөв бичих дүрмийн алдаа хянах программын хэрэглээг нэмэгдүүлэх, 10.1.3-д монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих талаар тус тус тодотгосон байдаг нь эх хэл, бичгээ алдаатай ашиглахаас сэргийлсэн байдаг.

Доорх холбоосоор “Монгол хэлний тухай хууль”-тай дэлгэрэнгүй танилцаж болно.