Албаны хувилбарын лиценз
****************************************************
Болор алдаа шалгуур - Албаны хувилбар
****************************************************
ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ
Болорсофт ХХК ("БС") нь "Болор" алдаа шалгуур программ хангамжийг
хэрэглэх хэрэглэгчдэдээ дараах нөхцөлүүдийг тавьж байна.
Программ хангамж гэдэгт Болор зөв бичлэгийн программ ба түүнийг
ажиллуулахад шаардагдах файлууд болон дагалдах баримт бичгүүд гэж
ойлгоно. Хэрэглэгч гэж тус программ хангамжийг худалдаж авсан аж ахуйн
нэгж, албан байгууллага гэж ойлгоно.
1. Хэрэглэх эрх
а) БС нь хэрэглэгчдэдээ энэхүү программ хангамжийг хувийн зорилгоор
ашиглах эрхийг олгож байна. Цааш лицензлэх эрхийг олгохгүй.
БС хэрэглэгчдэдээ тус программыг энэхүү лицензийн нөхцөлийн дагуу
хэрэглэхийг зөвшөөрч байна.
б) Хэрэглэгч тус программ хангамжийн нэг лицензийг зөвхөн нэг компьютер дээр
суулгаж, хэрэглэх эрхтэй.
в) Хэрэглэгч нь тухайн жилд гарсан бүх хувилбаруудыг төлбөргүйгээр авч
хэрэглэх боломжтой.
г) Хэрэглэгч жил бүр лицензээ сунгуулах ёстой.
д) Хэрэглэгч тус программыг задлах (Reverse Assembling, Reverse Compiling),
өөрчлөх, өргөтгөх, цааш дамжуулах эрхгүй.
2. Программ хангамж ба баримтжуулалтын нөхцөл
а) БС нь тус программ хангамжийг өөрчлөх, сайжруулах эрхтэй.
б) Хэрэглэгч тус программ болон баримтжуулалт дээрх зохиогчийн эрх,
эзэмших эрх, худалдааны тэмдэг зэргийг өөрчлөх болон устгахгүйгээр
суулгацыг өөрийн хадгалах хэрэгсэл дээрээ хадгалах эрхтэй.
в) Тус программ болон дагалдах бүх бичвэр зохиогчийн эрхийн хуулиар
бүрэн хамгаалагдсан.
д) Хэрэглэгчийн үгийн жагсаалтыг БС шинэчлэлийн сервер рүүгээ дамжуулж, дараа
дараагийн хувилбартаа ашиглаж болно.
3. Нийлүүлэлт ба төлбөр тооцоо
а) БС нь программ хангамжийг цаг тухайд нь хоцролгүй нийлүүлэх үүрэгтэй.
Хэрэв худалдан авсан хэрэглэгчид бүтээгдэхүүн 1 хоногийн дотор хүрээгүй
бол БС-д дариу мэдэгдэнэ үү.
б) Бүтээгдэхүүний үнэ төгрөгөөр байх бөгөөд нэмүү өртгийн татварыг агуулсан
үнэ гэж үзнэ.
в) Хэрэглэгч төлбөрөө бэлэн ба бэлэн бусаар нэхэмжлэл, данс, онлайн төлбөр
тооцооны систем ашиглан хийх боломжтой.
4. Бусад
а) БС ба хэрэглэгчийн хооронд ямар нэг маргаан гарвал харилцан зөвшилцөхийг эрмэлзэнэ.
б) БС тус бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийг үйлчлүүлэгч гэж зарлах эрхтэй.
в) Энэхүү гэрээнд тусгагдаагүй үлдсэн зүйлс Монгол улсын нутаг дэвсгэрт
мөрдөгдөж буй хууль эрхзүйн баримтуудын дагуу шийдвэрлэгдэнэ гэж үзнэ.