БОЛОР алдаа шалгуур программыг суулгах
БОЛОР алдаа шалгуур 2.0 - Болор дуран
1. БОЛОР алдаа шалгуурын тухай
2. Суулгахын өмнөх техникийн шаардлага
3. Программыг суулгах заавар
1. БОЛОР алдаа шалгуурын тухай
БОЛОР ДУРАН алдаа шалгуур нь 2 үндсэн хэсгээс бүрдэнэ.
А. Өргөтгөлүүд
Өргөтгөлүүд нь Microsoft Office 2003 ба түүнээс хойшх бүх хувилбарууд болон OpenOffice, LibreOffice зэрэг программууд дээр нэмэлтээр сууж ажиллана.
Б. Үндсэн модуль
Энэ таны компьютерт зохих бичвэр боловсруулагч хэрэглээний программ суусан байгаа эсэхийг
шалгаад, суусан бол тус программд зориулсан өргөтгөлийг суулгах менежерийн үүргийг гүйцэтгэнэ.
Мөн дүрэм, тусламж болоод хувийн өгөгдлийн сан удирдах зэрэг үйлдлүүдийг хариуцна.
2. Техникийн шаардлага
Тус программ нь зөв ажиллахын тулд дараах орчныг шаардана.
Дискний сул зай | 500МБ ба түүнээс их |
Санах ой | 512МБ ба түүнээс их |
Үйлдлийн систем | Windows XP болон түүнээс хойших хувилбар |
MS Office программ | 2007 болон түүнээс хойших хувилбар. |
OpenOffice программ | 3.4.1 ба түүнээс хойших бүх хувилбар дээр БОЛОР ДУРАН бүрэн зохицож ажиллана. |
Суулгах орчин | Суулгах хэрэглэгчийн хувийн хавтас нь Юникод нэргүй байх ёстой. Жишээлбэл: Болор дуран гэсэн нэртэй хэрэглэгчийн хавтас "C:Usersболор" гэж үүссэн бол тус программ ажиллахгүй. |
3. Программыг суулгах заавар
BolorSpellSetupХ2.0.exe (Х={EV, PV}) файлыг ажиллуулснаар БОЛОР алдаа шалгуурын суулгацын цонх нээгдэн, дараах алхмын дагуу суулгана. Энэхүү суулгагч нь үндсэн модулийг суулгаж, таны компьютерт
Microsoft Office 2007 болон түүнээс хойших хувилбар эсвэл OpenOffice суусан эсэхийг шалгаад суусан
бол зохих өргөтгөлийг мөн шууд суулгана. Microsoft Office болон OpenOffice-г зэрэг ашиглах боломжтой.
Хэрэв таны компьютерт дээрх программуудаас суугаагүй байвал BolorSpellSetupV2.0.exe уншиж
дууссаны дараа дээрх программуудаа суулган Үндсэн модулийн тусламжтай Болор дуран алдаа шалгуурын
өргөтгөлүүдийг суулгах боломжтойг анхаарна уу.
- Алхам 1. Гарч ирсэн цонхноос Үргэлжлүүлэх товчийг дарж суулгацыг үргэлжлүүлнэ.
- Алхам 2. Нууц түлхүүр оруулах талбарт и-мейлдээ ирсэн эсвэл Болорсофтоос биечлэн өгсөн түлхүүрээ оруулаад "Үргэлжлүүлэх" товчийг дарна.
- Алхам 3. Болор дуран алдаа шалгуурын лицензийн гэрээг уншиж танилцан, зөвшөөрсний (“Би тус гэрээг зөвшөөрч байна”-г сонгох) дараа суулгацыг "Үргэлжлүүлэх" гэсэн товч дээр дарна.
- Алхам 4. Болор дуран алдаа шалгуурын суулгацыг хуулах хавтасны нэрийг үүсгэлцэн Үргэлжлүүлэх товчийг дарна.
- Алхам 5. Суулгах товч дээр дарснаар Болор дуран алдаа шалгуурыг суулгаж эхэлнэ.
- Алхам 5.1. Хэрэв Болор дуран алдаа шалгуурыг суулгаж эхлэхээс өмнө таны компьютерт суусан байх шаардлагатай программууд суугаагүй нөхцөлд, тус программуудыг суулгахыг зөвлөсөн цонх гарч ирнэ нэмэлт суулгацуудыг эхлүүлнэ.
- Алхам 5.2. Шаардлагатай программуудыг Next болон Continue товчны тусламжтай үргэлжлүүлнэ. Лицензийн тухай (Agreement) цонх гарч ирэхэд лицензийг зөвшөөрч буйгаа илтгэн чагтлах шаардлагатай.
- Алхам 6. Шаардлагатай программуудыг суулгахыг танаас шаардаагүй эсвэл шаардлагатай программуудыг та хэдийнээ суулгасан бол Болор дуран алдаа шалгуурын суулгац шууд үргэлжлэн, тус программ амжилттай суусныг эсэхийг илтгэх цонх харагдана. Тус цонх дээрх Болор дуран алдаа шалгуур-г ажиллуулахыг зөвлөснөөр (чагт) Дуусгах товчийг дарсны дараа суулгацын цонх хаагдаж Үндсэн модуль нээгдэнэ.