Туслах цэс

Болор алдаа шалгуур

Хэрэглэхэд хялбар

Бүх түгээмэл бичвэрийн программ хангамжуудтай холбогдсон тул хэрэглэхэд нэн хялбар.

Баталгаатай

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж буй дүрмийг барьж шалгаж буй бөгөөд, хэл зүйн дүрмийн хувьд Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн болон Хэлний үндэсний зөвлөлөөр шалгагдсан болно.

Зөв хэвшил

Алдаатай үгсийг илрүүлж, зөв үгсийг санал болгохоос гадна үг зүйн тайлбар толийг агуулсан тул та суралцах боломжтой.

Боломжууд

Хэл шинжлэлийн 10 гаруй жилийн судалгаа, программ хангамжийн 15 гаруй жилийн туршлага дээр суурилж энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэв. Монгол хэлний хүчин төгөлдөр үйлчилж буй бүх дүрмийг агуулах бөгөөд 60 орчим сая үүсмэл үгийн багтаамжтай болно. Үсгийн дүрмийн хувирал болон тайлбарыг үг тус бүрээр харах боломжийг бүрдүүлснээр ямарваа нэг үгийг буруу зөв гэж маргадаг маргааныг эцэслэн шийдвэрлэж, хүн бүр зөв бичиж хэвшихэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.

Тус бүтээгдэхүүн нь виндовсын бүх хувилбар дээр Майкрософтын бүх стандарт программуудтай нягт холбогдон ажиллана. Жишээлбэл MS Office, MS Visio, MS Project гэх мэт.

Видеог тоглуулах

Алдааг тэмдэглэнэ

Баримтад буй алдаатай үгсийг доогуур нь улаанаар зурж тэмдэглэн үзүүлнэ.

  • Олон хуудастай баримттай ажиллаж байхад системд нэмэлт ачаалал өгөхгүй, гацаахгүй.
  • Хянах горим болон коммент доторх бичвэрийг ч тэмдэглэж үзүүлнэ.
  • Бусад гадаад хэлний үг өгүүлбэр холилдсон баримт дотор тухайн хэлний алдаа шалгуурт нөлөөлөхгүй ажиллана.

Үгийг зөвлөнө

Таны бичих гэж байгаад алдсан хамгийн магадлалтай үгсийг санал болгож үзүүлнэ.

  • Таны бичих гэж байгаад алдсан байж болох хамгийн магадлалтай 5 үгийг шууд хам цэсэд харуулна.
  • Автоматаар засах боломжтой. Тус үгийг санал болгосон үгээр байнга засна гэсэн үг.
  • Хэрэв санд байхгүй үгийг алдаагаар тэмдэглэж байвал түр зууртаа үл хэрэгсэх, эсвэл хувийн сандаа нэмэх, улмаар хувийн сангийн үгсээ Болорсофт руу илгээх боломжтой.

Өөрөө шинэчлэгдэнэ

Шинэ хувилбар гарахад сонордуулга ирнэ.

  • Ганцхан товч дараад шинэчлэл хийгдэх боломжтой.
  • Дүрэм шинэчлэгдсэн тохиолдолд хувилбараас хамаарахгүй шинэчлэлийг авна.

Юникод руу хөрвүүлнэ

Хуучны арзайгаад байдаг Виндовс-1251 кодчиллыг юникод руу хөрвүүлж засна.

  • Олон зуун хуудас баримтыг ч хормын дотор хөрвүүлнэ.
  • Баримтад холилдож орсон тохиолдолд гараар олж засах нь бүр ядаргаатай байдаг. Тийм баримтыг ч засна.
  • Системд байхгүй хуучин кодчиллын фонтын тохирох юникод фонтыг нь автоматаар тавьж өгнө.

Тайлбар толь

Үг зүйн дүрмийн тайлбарыг үгийн гарал үүслийн хамт товч тайлбарлаж үзүүлнэ.

  • Үндэс үгийн утгын тайлбарыг харуулна.
  • Холбогдох зөв бичих дүрмийн тайлбар харуулна.
  • Олон хувилбартай үгсийг хувилбар тус бүрээр нь тайлбарлана.

Болор толь

Баримт дотроосоо гарахгүй шууд Болор толиос үг хайх боломжтой.

  • Үгийн англи монгол орчуулгыг харна.
  • Дурын үгэнд дээр очоод хулганын баруун товчлуураа дараад болор толиос хайх боломжтой. Үр дүнг мөн таны Ворд дотор харуулна.
  • Болор толийг ашиглах үедээ интернетэд холбогдсон байх шаардлагатай.

Статистик үзүүлэлтүүд

3500+ Хувийн хэрэглэгч
150+ Албан байгууллага
60 сая Үгийн сан

Эрдэмтдийн үнэлгээ

Хэрэглэгчдийн сэтгэгдэл

Эрдэмтдийн үнэлгээ

Ахмадууд нь Дамдинсүрэнгийн толийг хар, залуус нь Болор дуран суулга. Элдэв маргаан хэрэггүй... Хүн ер нь эх хэлээрээ хүртэл огт алдаагүй бичиж чаддаггүй л юм.

... дэлгэрэнгүй
2017 оны 03 сарын 22

М.Саруул-Эрдэнэ

Хэл шинжлэлийн ухааны доктор
АНУ-ын Төрийн Департаментийн Гадаад Харилцааны Дээд Сургуулийн монгол хэлний багш
Reviewer

Болорсофт ХХК нь орчин үеийн мэдээллийн технологийн хөгжлийн ололт, түүнийг бичиг соёлын харилцаанд нэвтрүүлэх талаар санаачилгатай, бүтээлч ажиллаж байгаад бичиг, соёлын салбарын, тэр тусмаа эх хэлний сургалт, судалгааны салбарт ажиллаж байгаа бид баярлаж байна.

... дэлгэрэнгүй
2016 оны 10 сарын 18

Ц.Өнөрбаян

Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор
МУБИС-ийн МоСС-ийн захирал
Reviewer

“Болор” алдаа шалгуур гарсан нь Монгол хэлшинжлэлийн шинэхэн салбарын ололтыг амьдралд нэвтрүүлэн хэрэглээнд оруулсан үйл явдал юм.

... дэлгэрэнгүй
2014 оны 12 сарын 25

М.Баярсайхан

Хэл бичгийн ухааны доктор, профессор
Монгол Улсын Их Сургууль
Reviewer

Хэрэглэгчдийн сэтгэгдэл

Бизнес эрхлэгч та яагаад “Болор Дуран” алдаа шалгуурыг сонгох ёстой вэ? Нэгдүгээрт, зөвхөн алдаа заасан тэр хэсэгт анхаарлаа хандуулж хянах боломжтой тул “Болор Дуран” алдаа шалгуур нь ажлын цагийг хэмнэдэг.

... дэлгэрэнгүй
2017 оны 05 сарын 03

Д.Уянга

Др. Хуульч, оюуны өмчийн зөвлөх
Reviewer

Бичиг хэрэгтэй үргэлж ойр байдаг болохоор алдаатай баримт бэлдэж болохгүй. Үүнд маань "Болор дуран" их тус болдог. Би өөрийгөө зөв бичдэг хүн гэж боддог байсан боловч мэдэхгүй дүрмүүд, миний бодсоноос өөрөөр бичигддэг үгс өчнөөн байдаг юм билээ.

... дэлгэрэнгүй
2017 оны 04 сарын 26

Т. Гэрэлтнаран

Нягтлан бодогч
Reviewer

“БОЛОР ДУРАН”-ТАЙ НАЙЗЛААРАЙ Зөв үү буруугаа ялгахгүй үед зүг чиг зааж өгдөг, эргэлдэж тээнэгэлзэж суухад эргэлзээг тайлж тусалдаг сайн найзтай байна гэдэг үнэхээр сайхан биз дээ.

... дэлгэрэнгүй
2017 оны 04 сарын 21

Н. Хөгжилмаа

Сэтгүүлч
Хэвлэлийн байгууллага
Reviewer

Хэрэглэгч байгууллагууд

Болор дуран програмыг идэвхтэй хэрэглэж буй албан газрууд

Үнийн санал

Бид танд 14 хоногийн дотор мөнгөө ямар ч шимтгэлгүй бүтнээр нь буцааж авах баталгааг олгож байна. Та эрсдэлгүй, Болор дуран чанартай!

Их хэмжээгээр буюу 50-с дээш ширхгээр эсвэл 3-с дээш жилийн лицензээр авах бол хямдарна.

  • Үг зүйн тайлбар тольтой.
  • Виндовс үйлдлийн системд Microsoft Office-н бүх хувилбарт ажиллана.
  • OpenOffice 3.4 ба түүнээс хойших бүх хувилбарт ажиллана.
  • LibreOffice 3.4 ба түүнээс хойших бүх хувилбарт ажиллана.
  • Зөв бичих дүрэм бүрэн эхээрээ агуулагдсан.
  • Хувийн үгийн сан үүсгэх боломжтой.
  • Юникод руу хөрвүүлнэ.
  • Автомат шинэчлэл - Үргэлж шинэ
  • Болор толийг ворд дотроо ашиглах боломжтой.
  • Шинэ боломжууд зөвхөн энэ хувилбарт нэмэгдэнэ.

Багц А

49 000 ₮ / жил

Жилийн

Багц Б

88 000 ₮

3 жил

Надад ямар хувилбарыг зөвлөх вэ?

Та албан бичигтэй их харьцдаг уу?
Танд орчуулга хийх шаардлага хэр их гардаг вэ?
Та шинэлэг байхыг эрмэлздэг үү, тогтвортой байхыг хүсдэг үү?

Холбоо барих

Та дараах маягтаар холбоо баривал утсаар харилцсанаас түргэн хариугаа авах болно.