Туслах цэс

Болор алдаа шалгуур

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн огноо: 2017 оны 09 сарын 01

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Болорсофт ХХК (цаашид “Болорсофт” гэх) нь www.bolorsoft.com болон бүх дэд домэйн нэр дээрх вэб хуудсуудыг (цаашид нийлүүлээд сайт гэх) эзэмшдэг болно. Энэхүү журмаар "Болор алдаа шалгуур" программ хангамжийг (цаашид “программ” гэх) хэрэглэх, сайтаар үзүүлэх үйлчилгээний нөхцөл, хэрэглэгч болон Болорсофтын эрх үүргийг тодорхойлох, тэдгээртэй холбоотой бүх төрлийн харилцааг зохицуулна.
Бүтээгдэхүүн эсвэл сайттай холбоотой аливаа гэрээ, хэлцэл нь энэхүү журамд нийцсэн байна.
Хэрэглэгч бүтээгдэхүүнийг эсвэл сайтыг хэрэглэж эхэлснээр энэхүү журамтай танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Болорсофт энэхүү журамд шууд өөрчлөлт оруулах эрхтэй ба өөрчлөх тохиолдолд энэ хуудсанд өөрчилж огноог тэмдэглэнэ. Хэрэглэгч журмын өөрчлөлттэй танилцах, бүрэн ойлголт авах үүрэгтэй ба журамд аливаа өөрчлөлт орсны дараагаас бүтээгдэхүүн эсвэл сайтыг хэрэглэж эхэлснээр журмын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.   
Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
“Болорсофт”- гэж системийн өмчлөгч болох Монгол улсын Улаанбаатар хотод бүртгэлтэй, 5250579 тоот регистрийн дугаартай Болорсофт ХХК-ийг;
“Систем”  - гэж сайт эсвэл бүтээгдэхүүнийг;
“Хэрэглэгч” - гэж энэхүү журмыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр үйлчлүүлж буй хувь хүн, хуулийн этгээдийг;

“Туршилтын хугацаа” гэж үйлчилгээ үзүүлэгчээс тогтоосон системийн хэрэглээний нөхцөлийн хүрээнд үйлчилгээний төлбөргүйгээр системийг хэрэглэх хугацааг;

ЛИЦЕНЗ

Болорсофт нь бүтээгдэхүүний "Албаны" болон "Хувийн" гэсэн 2 хувилбарыг санал болгож буй бөгөөд тус тусдаа ялгаатай нөхцөлтэй болно. Тиймээс хэрэв та "Хувийн" хэрэглэгч бол spell.bolorsoft.com/, харин "Албаны" хэрэглэгч бол spell.bolorsoft.com/ хаяг руу орж лицензийн гэрээтэй танилцана уу.

БҮРТГЭЛ БА ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ

Хэрэглэгчээр бүртгүүлэхэд болон түүний дараа системд бүртгэж авсан хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн энэхүү журмын хүрээнд Болорсофт ашиглана. Хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалыг Болорсофт холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд чандлан хамгаалах үүрэгтэй.
Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллээ харах, засвар оруулах, шинэчлэх, устгах эрхтэй.
Болорсофт бүртгүүлсэн хэрэглэгчийн мэдээллийг төв сервертээ нэгтгэн хадгалах ба цаашид Болорсофтоос гаргаж байгаа бүх үйлчилгээнд зөвхөн нэг дансаар хандах боломжийг нээнэ.
Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авах, үйлчилгээгээ чанаржуулах зорилгоор хэрэглэгчийн компьютерт cookie файлыг хадгалах ба энэ нь системийн хэрэглээнд сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд шаардлагатай гэж үзвэл хэрэглэгч түүнийг идэвхгүй болгон тохируулах боломжтой.
Холбогдох хуулийн хүрээнд, эрх бүхий байгууллагаас шаардсан тохиолдолд хэрэглэгчийн хувийн мэдээллийг Болорсофт гаргаж өгч болно.

Системийн хэрэглээтэй холбоотой аливаа сонордуулга, мэдээлэл, мэдэгдэл нь зөвхөн хэрэглэгчийн хувийн мэдээлэлд бүртгэлтэй байгаа цахим шуудангийн хаягаар илгээгдэх болно.

ЗАХИАЛГА БА ХУДАЛДАА

Болорсофт хэрэглэгчдэдээ ойр, түргэн шуурхай үйлчлэхийн тулд https://buy.bolorsoft.com сайтыг ажиллуулдаг. Хэрэглэгч бараагаа сонгоод "Худалдан авах" гэсэн товч дээр дарсан тохиолдолд энэхүү үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд захиалга, нэхэмжлэл, төлбөрийн тухай өгөгдлийг системд үүсгэж тухайн хэрэглэгчийн сонгосон банкны систем рүү холбоно.

Хэрэв хэрэглэгч худалдан авах захиалгаа энэ сайт дээр өгөөд орхисон бол бүртгүүлсэн мэдээллийн дагуу Болорсофт үйлчлүүлэгчтэй холбогдож захиалгаа гүйцээхийг шаардах эрхтэй.

ТӨЛБӨР БА ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ

Болорсофт бүтээгдэхүүн ба үйлчилгээний төлбөрийг өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд хэрэглэгчдэд 7 хоногийн өмнө мэйлээр мэдэгдэнэ.

Бүтээгдэхүүний Албаны хувилбарын төлбөрийг зөвхөн нэг бус хэд хэдэн жилээр хийх боломжтой байх ба тэр тохиолдолд Болорсофт хэрэглэгчид тусгай лиценз үүсгэж өгнө.
Төлбөрийг хэрэглэгч бэлнээр, дансны шилжүүлгээр эсвэл онлайнаар шууд хийх боломжтой. Онлайн хэрэгслүүдийн хувьд одоогоор Голомт, ХХБ ба түүний хамсаатан банкнуудын картаар төлбөр хийх боломжтой бөгөөд хэрэглэгч картын мэдээллээсээ гадна интернет гүйлгээний нууц дугаар буюу e-code авсан байх шаардлагатай. Мөн Paypal-р шууд төлбөр хийх боломжтой бөгөөд төлбөр нь автоматаар долларт шилжин бодогдоно.
Болорсофт үйлчлүүлэгчийн картын болоод paypal дансны мэдээллийг огт авахгүй бөгөөд төлбөр нь тухайн төлбөрийн байгууллагын серверээр дамжин хийгдэнэ.

МӨНГӨ БУЦААХ БАТАЛГАА

Болорсофт нэг талаас бүтээгдэхүүний чанарт баталгаа болгож, нөгөө талаас үйлчлүүлэгчийн эрх ашгийг хүндэтгэн үзэж 14 хоногийн дотор үйлчлүүлэгч төлбөрөө буцааж авах баталгааг санал болгож байна. Бүтээгдэхүүн буцааж байгаа үйлчлүүлэгчээс бид банк болон бусад төлөгдсөн шимтгэлийг авахгүй бүтнээр буцаах бөгөөд харин бүтээгдэхүүний маркетинг, чанар зэргийг сайжруулах үүднээс буцааж буй шалтгааныг асуух болно. Буруу хариулт өгвөл буцаахгүй гэсэн зүйл байхгүй тул үүнд үйлчлүүлэгч үнэн зөв хариулах ёстой.

СУНГАЛТ БА ХЭРЭГЛЭЭ

Үйлчлүүлэгч Хувийн хувилбарыг авсан тохиолдолд нэг төхөөрөмж дээрээ насан туршдаа хэрэглэх боломжтой.
Үйлчлүүлэгч Албаны хувилбарыг авсан тохиолдолд ашиглах эрхийн хугацаа нь тухайн программыг худалдаж авсан бус анх суулгасан өдрөөс эхэлж тоологдоно. Үйлчлүүлэгч харин авсан өдрөөсөө хойш 6 сарын дотор суулгасан байх ёстой.
Хугацаа дуусах сануулга 4 долоо хоногийн өмнөөс гарч болох бөгөөд энэ нь тэр нь сунгалтын хугацаа төлбөр хийсэн өдрөөс эхэлнэ гэсэн үг биш. Өмнөх лицензийн хугацаа дуусаж буй өдрөөс эхэлнэ.
Үйлчлүүлэгч бүтээгдэхүүнийг эвдэх, хувилж олшруулах, хууль бусаар ашиглахыг хориглоно.

ХЭРЭГЛЭГЧИЙН АГУУЛГА

Үйлчлүүлэгч шалгаж буй баримт бичвэр, алдааны мэдээллээ өөрөө илгээгээгүй бол Болорсофт хэзээ ч авахгүй.
Үйлчлүүлэгчийн шалгаж буй баримт, агуулга өөрийнх нь өмч байна. Түүнийг Болорсофт хэзээ ч хянахгүй.
Үйлчлүүлэгч баримт эвдрэх, үйл хадгалагдах, алдагдах зэрэг нь үйлчлүүлэгчийн өөрийн хариуцлага бөгөөд үүнд Болорсофт огтоос хамаагүй буюу ямар ч хариуцлага хүлээхгүй.

ОЮУНЫ ӨМЧ

Бүтээгдэхүүн нь Болорсофтын оюуны өмч бөгөөд 5815 дугаар бүхий оюуны өмчийн гэрчилгээгээр баталгаажсан болно.
Сайтад нийтлэгдэж байгаа агуулга, мэдээ мэдээлэл, бичвэр, зураг, видео зэрэг нь Болорсофтын өмч байна.
Гуравдагч этгээд рүү заасан холбооснууд тухайн эх сурвалжийнхаа өмч байна.

БУСАД

Үйлчлүүлэгч энэхүү журамтай холбоотой санал хүсэлтээ хүссэн цагтаа spell.bolorsoft.com вэб хаягаар дамжуулан эсвэл info@bolorsoft.com хаягт илгээх, хариу авах боломжтой боломжтой.
Энэхүү журмаар зохицуулагдаагүй аливаа асуудлыг Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.