Туслах цэс

Болор алдаа шалгуур

Бид та бүхэнд дараах саналыг тавьж байна.

Маркетингийн түнш

Хэрэв та байгууллагын админ эсвэл программист бол бидэнтэй холбогдож туршилтын хувилбар суулгаж, суулгасан тоогоор урамшуулал авах боломжтой. Сонирхож байвал бидэнтэй шууд холбогдоно уу.

Хэрэв та нийтлэлч эсвэл сэтгүүлч бол хэл зүй, бичиг баримт боловсруулах, албан бичиг боловсруулах, монгол хэл ба түүний дархлаа, үг үсгийн алдаа ба нэр хүнд гэх мэт хэл бичигтэй холбоотой, нийгэмд хэрэгтэй, сонирхолтой нийтлэл бичиж манай Блог булан байршуулснаар урамшуулал хүртэх боломжтой. Сонирхож байвал бидэнтэй холбогдоно уу.

Борлуулалтын түнш

Болор дуран 2.0 алдаа шалгуурын борлуулалтын түнш болохыг хүссэн та дараах мэдээллийг бүрдүүлж бидэнтэй хамтран ажиллах бололцоотой.

  • Хувийн товч мэдээлэл:
  • Албан байгууллага: Байгууллагын гэрчилгээний хуулбар, байгууллагын нэр, регистрийн дугаар, үндсэн үйл ажиллагааны чиглэл, холбоо барих хаяг, утасны дугаар.
  • Хувь хүн: Иргэний үнэмлэхийн хуулбар, овог нэр, регистрийн дугаар, холбоо барих хаяг, утасны дугаар.
  • Худалдаа үйлчилгээ үзүүлж байсан түүх болон туршлагын мэдээлэл
  • Худалдаа үйлчилгээ үзүүлэх цэг болон байршлын тухай мэдээлэл, зураг
  • Тус бүтээгдэхүүнийг борлуулах ерөнхий төлөвлөгөө ба 1 сарын хугацаанд дунджаар хэдэн ширхгийг борлуулах боломжтойг илэрхийлсэн мэдээлэл

Дээрх мэдээллийг болон хэдэн сарын турш гэрээ хийн борлуулалт хийх тухай хүсэлтээ бичин info@bolorsoft.com э-мэйл хаягт хавсарган илгээнэ үү. Бид танд ажлын 5 хоногийн дотор хариу мэдэгдэх болно.