Туслах цэс

Болор алдаа шалгуур

Хэвлэл мэдээлэл

2017 оны 01 сарын 03

Эрхэм хэрэглэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид "Болор дуран" зөв бичих дүрмийн алдаа шалгах программынхаа 2.0 хувилбарыг 2016 оны 11 сарын 2-нд хэрэглэгч та бүхний хүртээл болгосон билээ. Тус хувилбар нь майкрософт офисийн 2003-аас хойших бүх хувилбарт ажиллах төдийгүй виндоусын бүх хувилбар дээр суух боломжтой болсон юм. Тэгвэл бид өнөөдөр шинэчлэн, сайжруулсан “Болор дуран” 2.0.1 хувилбараа гаргалаа. 

Энэхүү хувилбарт дараах шинэчлэлүүд хийгдэж, систем тун тогтвортой болов. Үүнд:

  • Өгөгдлийн санд шинээр үгс нэмэв.
  • Зарим үгийн олон тоог нэмэв.
  • Дүрмийн зөрчилтэй зарим үгсийн хувирлыг нэг мөр болгов.
  • Суулгац болон үндсэн цонх эхлэхдээ ClickTRun төрлийн оффисыг танихгүй байсныг засав.
  • Оффис нээхэд идэвхжүүлэлт амжилттай болсон үед "Болор дуран" цэсийг дахин ачаалдаг болгов.
  • 64 битийн оффис дээрх идэвхжүүлэлтийн алдааг засав.
  • "Байнга шалгах" горим идэвхгүй үед "Нийтэд шалгах" (f7) дарахад санал болгох үгс гарахгүй байсныг засав.
  • 64 битийн Windws XP үйлдлийн системд идэвхжүүлэлтийн алдаа гарч байсныг засав.
  • Оффист "Болор дуран" цэсээс "Тусламж", "Зөв бичих дүрэм", "Хувийн үгийн сан" зэрэгт хандах боломжтой болов.
  • Агент программыг оффисоос нээх үед "Тусламж", "Зөв бичих дүрэм" рүү хандаж болохгүй байсан алдааг засав.
  • Агент программыг "байнга ачаалах программын жагсаалт"-д  нэмэв.

Та “Шинэчлэл шалгах” товч дээр даран шинэ хувилбарыг татаж авна уу.

Эх хэлээ эрхэмлэгч танд баярлалаа.

Мэдээний жагсаалт