Туслах цэс

Болор алдаа шалгуур

Хэвлэл мэдээлэл

2013 оны 11 сарын 06
Эх сурвалж: А. Сүрэн (http://news.gogo.mn/r/130999)

Англи хэл суралцагчид болон интернэт орчин дахь байнгын хэрэглээ болсон “Болор толь” онлайн толь бичиг тэргүүтэй бүтээгдэхүүнээр мэдээллийн технологийн салбарт танигдсан “Болорсофт” компани дараагийнхаа шинэ программыг танилцууллаа. Энэ нь 40 сая гаруй үгийн сан бүхий “Болор” монгол хэлний дүрмийн алдаа шалгагч шинэ программ хангамж юм. Уг программ хангамжийг Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Чоймаа, эх бичиг судлаач Э.Мөнх-Учрал тэргүүтэй хэлшинжлэлийн багтай хамтран бүтээсэн байна. ...