Туслах цэс

Болор алдаа шалгуур

Хэвлэл мэдээлэл

2013 оны 12 сарын 05
Эх сурвалж: Я.Хүрэлхүү (http://news.gogo.mn/r/132194)

Зөв бичгийн дүрмийн Болор алдаа шалгуур онлайн худалдаанд гарч, хэрэглэгч та бүхэнд хүрч эхэллээ. Энэхүү шалгуур нь кирил монголоор бичсэн аливаа баримт бичвэрүүдийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй монгол хэлний зөв бичих зүйн дүрмээр шалгаж, алдааг илрүүлэн зөв хувилбарыг санал болгон засах боломжтой. Тиймээс хэрэглэгч таны  алтан цагийг хэмнэх найдвартай туслах болно. Болор алдаа шалгуур нь: • Монгол хэлний хэл шинжлэлийн мэдлэг, судалгаанд суурилж, үг зүйн хувиллын дүрмийн бүх боломжийг агуулсан. ...

2013 оны 11 сарын 06

Эх сурвалж: ikon.mn (http://www.ikon.mn/n/11b)

"Болор" дүрмийн алдаа шалгах программ ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн худалдаанд гарах гэж байна.

Энэхүү программ нь албан байгууллага болон хувь хүний хэрэгцээнд тохирсон хоёр хэлбэртэй бөгөөд хэрэглээний программууд дээр нэмэлтээр сууж ажиллах юм байна.

Программд 2011 онд эцэслэн батлагдсан маргаантай бичигддэг 700 үгийн зөв хувилбарыг багтаасан. Программ өөрөө алдаатай үгийг зөв бичсэн хувилбараар солино.

...
2013 оны 11 сарын 06
Эх сурвалж: А. Сүрэн (http://news.gogo.mn/r/130999)

Англи хэл суралцагчид болон интернэт орчин дахь байнгын хэрэглээ болсон “Болор толь” онлайн толь бичиг тэргүүтэй бүтээгдэхүүнээр мэдээллийн технологийн салбарт танигдсан “Болорсофт” компани дараагийнхаа шинэ программыг танилцууллаа. Энэ нь 40 сая гаруй үгийн сан бүхий “Болор” монгол хэлний дүрмийн алдаа шалгагч шинэ программ хангамж юм. Уг программ хангамжийг Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Чоймаа, эх бичиг судлаач Э.Мөнх-Учрал тэргүүтэй хэлшинжлэлийн багтай хамтран бүтээсэн байна. ...