Болор дуран v1.6

Кирил бичгийн зөв бичих дүрмийн алдаа шалгах програм

Бурууг зөв болгоно.
 

Танилцуулга

“Мэдээллийн технологи”-ийн хэмээн нэрлэгдэж буй энэ зуунд ном сонин, хэвлэл, зурагт хуудас, зэрэг бүхий л бичиг баримтууд компьютер дээр боловсруулагдаж, хүн бүрийн өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч байна. Урьд нь хүмүүс зөвхөн мэдээллийг хүлээн авагч байсан бол өнөөдөр хүн бүр мэдээлэл түгээгч болсноор алдаа ихтэй материалууд түгээмэл хэвлэгдэх болсон.
Үүнийг дагаад монгол хэл бичгийн дүрмийн алдаа газар авч түрэх хандлагатай болжээ. Мөн иргэд, төр засаг ч энэхүү асуудалд сүүлийн үед анхаарлаа ихээхэн хандуулж байна. Энэхүү асуудлыг бага ч болов шийдэх үүднээс хүмүүсийн өдөр тутмын компьютерын хэрэглээнд зориулан энэхүү зөв бичгийн дүрмийн алдаа шалгах програмыг зохион бүтээв.


Алдаатай үгийг тэмдэглэх

Болор зөв бичих дүрмийн алдаа шалгуур нь тухайн бичвэрийг үг үгээр авч, язгуур хүртэл нь задлан зөв эсэхийг шалгаж харуулна. Хэрэв үг буруу задрах эсвэл задрахгүй бол алдаатай хэмээн үзэж тэмдэглэнэ.

Зөв хувилбарыг санал болгох

Буруу үгийн зөв хувилбарыг санал болгохдоо юуны өмнө зөв бичгийн дүрмийн хувьд алдсан эсэхийг дараа нь санамсаргүй алдсан эсэхийг магадлан шалгаад эцэст нь статистикийн аргаар харьцуулалт хийж, хамгийн оновчтой хувилбарыг сонгон үзүүлнэ.